АТГ-ын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төслийг  баталлаа
2019.06.13

АТГ-ын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төслийг баталлаа

Монгол Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.13/ нэгдсэн хуралдаанаар АТГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Уг тогтоолын төслийг гишүүдийн 69.6 хувиар дэмжсэн юм.

АТГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төслийг  хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа.

Авлигын эсрэг даян дэлхийн хөдөлгөөн болох “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас Монгол Улсын АТГ-ын ажилтан, албан хаагчдын ачаалал хэт их байгаагаас үр дүн муутай байдаг талаар дүгнэлт гарсан байдаг аж. Иймд урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хяналт шалгалт, хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах чиг үүргийг хэрэгжүүлдэг алба хаагч, ажилтнуудынхаа ачааллыг зохистой түвшинд хүргэх шаардлага бий гэдгийг АТГ-ын дарга хэлж байсан.

Тус тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч дуусан Уг тогтоолын төслийг гишүүдийн 69.6 хувиар дэмжиж баталлаа.