А.Сүхбат 2019.06.14

А.Сүхбат: Ард иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийгээд өг гэж биднийг сонгосон

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.14/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

"Ард иргэд биднийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийгээд өгөөсэй гэж сонгосон. Тиймээс бидэнд энэ өөрчлөлтийг хийх эрх байгаа гэж боддог. Надад хэдэн асуулт байна.

ЗХЖШ ба Батлан хамгаалах яам гэж 2 бүтэж харагдаад байна. ЗХЖШ-ын даргыг Ерөнхийлөгч санал оруулсны дагуу томилдог. Хуульдаа БХ-ын сайдын удирдлага дор ЗХЖШ ажиллана гэж заасан. Тиймээс сайд нь томилдог байж болох уу?

Яамдын нэрийг Үндсэн хуульд тодорхой зааж болдоггүй юм уу? Болосрол, Соёл, шинжлэх ухаан, Спортын гээд нэг яаманд өгдөг. Сайд нь дээрх чиглэлийн мэргэжлийн хүн байх ёстой болоод байгаа юм. Үүнийг хөнгөвчлөхийн тулд Үндсэн хуулиар шийдмээр байна. Мөн нэршлийн асуудал байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам гэж бий Орчны яам гэж байж болох юм уу?

УИХ-д олонхийн суудал авсан нам эвсэл, Нэр дэвшүүлсэн хүнийг аль ч нам эвсэл, бусад нам эвсэлтэй зөвшилцөх гэж эвсэл гэж үгийг авч хаяна уу? Хэтэрхий улс төржилт, намчирхал байна шүү. Үүнийг протоколд тэмдэглүүлмээр байна."