Л.Мөнхбаатар 2019.06.14 | Vip76.mn

Л.Мөнхбаатар: Хот, тосгоны засаг захиргааны нэгжийн зарчим тодорхойгүй байна

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.14/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар төсөлтэй холбоотой хэд хэдэн асуудлаар тодрууллаа. 

Үндсэн хууль өөрчлөлт оруулах бодит хэрэгцээ, шаардлага болсон. Тийм ч учраас энэ төслийг дэмжиж гарын үзсэг зурсан. Энэ өөрчлөлтийн хүрээнд төрийн эрх, хууль тогтоох байгууллагын хариуцлага. Мөн гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн нэмэгдүүлсэн, 2000 оны нэмэл өөрчлөлтийг эргэн харсан зэрэг үндсэн асуудлуудыг дэмжиж төсөл санаачлагчдын нэг болж гарын үсэг зурсан байгаа.  Гэхдээ үүнд дотор засаж сайжруулах зүйл байгаа. Гэхдээ хэдэн асуудлаар тодруулъя. 

19-р зүйлд, нам иргэдийн улс төрийн хүсэл сонирхолыг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэсэн байна. "Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна" гэдэг дээр эргэлзэж байна. Улс төрийн намын өнөөгийн энэ нүсэр бүтэц маань үндсэн хуульчлагдах нь уу? Үүнийг дагаад санхүүжилт нэмэгдэнэ, нөгөө талаасаа орон нутаг дахь улс төржилт улам ихсэх биш үү?

57-р зүйл, Хот тосгон засаг захиргааны нэгж байхаар өмнөх хэлэлцүүлэгийн үеэр ярьж байсан. Өнөөдөр энэ өөрчлөгдөөд орж ирсэн байна. Үүнийг тодруулах хэрэгтэй байна.