Д.Оюунхорол 2019.06.14 | Vip76.mn

Д.Оюунхорол: Гүйцэтгэх эрх мэдлийг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг нь хангаж чадсан цагт тухай улс тогтвортой хөгжинө

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.14/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

"Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь нийгмийн захиалга байсан. 1992 онд батлагдсан хууль өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлсэн. Одоо бид хөгжил, шинэчлэл өөрчлөлтийн шаардлага, нийгмийн задрал, эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэх зэрэг олон асуудал дээр бид ярилцаж ирсэн. Энэ бүхнийг шийдвэрлэхэд УИХ-ын гишүүн Д.Дүндээжанцангаарахлуулсан ажлын хэсэг 2 жилийн хугацаанд идэвхтэй маш сайн ажилласан. Үнсэд нхуулийн суурь зарчмыг хөндөхгүйгээр, нийи 19 зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулж байна. 

УИХ-ын гишүүд энэхүү нэмэлт өөрчлөлтийг сайтар уншиж судалж үзэх хэрэгтэй. УИХ-ын үйл ажилагааг сайжруулах, засгийн газрыг тогтвортой байлгах талаар бид олон жил ярьж ирсэн. Өнөөдөр УИХ-ын 76 гишүүн ерөнхий сайд мэт хэтэрхий олон асуудалд хутгалдаж, сандал суудлын хэрүүл хийдэг энэ байдлыг өөрчлөх талаар бид олон жил ярьсан. Засгийн газар нь тогтворгүй гэх мэт алдааг энэ хуулийн өөрчлөлтөөр засагдах ёстой.

Гүйцэтгэх эрх мэдлийг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг нь хангаж чадсан цагт, тухай улс тогтвортой хөгждөг загваруудыг бид олон харсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх эрхийг нэмэгдүүлж өгч байгаа нь зөв.

Шүүх эрх мэдлийн хувьд хараат бус байдалтай холбоотой сайн өөрчлөлтүүд орсон. Шүүгчийн бие даасан байдалд илүү анхаарсан заалтууд орсон гэж бодож байгаа. Нөгөө талаас шүүхэд томилогдох хүмүүсийг дарга нарын үзэмжээр томилдогыг больж шүүгчийн мэргэжлийн байгууллага, сонгон шалгаруулж оруулж ирдэг болж байгаа нь дэвшил юм.

Бид хэтэрхий их улс төржилт, талцал хуваагдлыг эцэслэх шаардлагаар нэмэлт өөрчлөлт оруулж байгаа гэж харж байна. Ард түмэн ч биднээс шударга ёсны хүсэмжлэлд нийгмийн эрэлт хэрэгцээнд тогтсон эв санааны нэгдлийг хүсч байгаа. үүнд бид том хариултыг өгөх ёстой. Бид хэтэрхий их сандал суудал, улс төржилтийг хийсэн. Тиймээс үүнийг зогсоох нь ибдний үүрэг болсон.

Нийгмийн баян хоосны ялга, шударга бус хуваарилалтын асуудлыг хуульд сайн оруулсан гэж итгэж байна.

УИХ-ын хяналт шалгалтын асуудлыг хуулийн 4-р бүлэгт оруулсан. Миний хувьд УИХ хяналт шалгалтын бүтцийг авах нь буруу гэж үзэж байна. Хуулийн байгууллагын алдааны тогтолцоо дээр үргэлж шинэ байгууллага, бүтэц тогтолцоо бий болоод байдаг энэ алдаагаа засах цаг болсон. УИХ шүүн таслах ажиллагаа явуулдаг юм шиг бүтэцтэй байх нь зө биш ээ."