Б.Энх-Амгалан 2019.06.14 | Vip76.mn

Б.Энх-Амгалан: Төрийн албаны томилгоо, чөлөөлөлтийг Үндсэн хуулиар зохицуулах ямар шаардлага байна вэ?

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.14/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

"Бид эцэг хуульд гар хүрэх гэж байна.

1. 46.4 төрийн албаны хариуцлагатай томилгоо бий болгох чиглэлд төрийн жинхэнэ албан хаагчийг ялгаварлан гадуурхахгүй, чөлөөлөхгүй, халахгүй байх, хараат бус байх зэрэг нэмэлт орж байна. төрийн албаны тухай хуулиараа мэргэжилтэнг ч чөлөөлж, томилж болохгүй болсон. Ингэхээр Үндсэн хуулиараа төрийн албан хаагчийг дархлаад, онголох гээд байна. Гэтэл төрийн албаны дунд шатанд авлига хээл хахууль хүнд суртал үүсгэдэг. Би бүгдийг нь хэлээгүй. Энэ захралыг нь ингэж дархалж болох юм уу? Тэд хууль зөрчихгүй гэдгээ мэднэ. гэсэн ч хүнд суртал гаргана. Хашин хойрго хандана, ажил гацаана. Үгсэн хуйвалдана. Хорлонтой үйлдэл хийнэ. тэднийг ингэж Үндсэн хуулиар хамгаалах ямар шаардлага байна вэ?

2. Шүүхийн ерөнхий зөвлөл одоо шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид өргөн бариад хэрвээ татгалзвал үндэслэлээ нийтэд мэдээлээд Улсын дээд шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулна гэж байна. хэн оруулах вэ? Энэ бүрхэг заалтыг тайлбарлаж өгнө үү?

3. Сум, дүүргийн засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд 4 жилийн хугацаатай сонгоно гэж байна. Хөдөө байгаа ах дүү олонтой хүн л сонгогдоно шүү дээ. Тэгээд тэр хүмүүс олноороо түрүү барьж үе улиран төр барина. Тэр газар бүх шатны албан тушаалд тэдний хамаатнууд ажиллана. Ингээд би сонгогдсон гээд аймгийн Засаг даргадаа захирагдахгүй хүмүүс бий болно. Ингээд төрийн бодлого анхан шатандаа хэрэгжихгүй. 59 дугаар зүйлд өмчийн болон татвар тогтоох эрхтэй болно гэж байна. Өмчөө сумын эрх мэдэлдээ аван энэ тэр гэсэн асуудал бий болно. Тогтолцоо нь буруу болно. Энэ ямар учиртай вэ?

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулиар хил хязгаар давхцвал шилжүүлнэ гэж байгаа юм. Улсын болон томоохон хөрөнгө оруулалтын ажлууд энэ шатанд ирээд гацна. түгээмэл тархацтай ашигт малтмалаа авч хэвтээд чи энийг ав эсвэл татвар өг гээд сууна.  

Дүүрэг сумын статусыг ойртуулсан нь зөв үү? хүн амын тоо, төрийн үйлчилгээ нь өөр шүү дээ. Үүнийг өөрчлөх хэрэгтэй байна."