Цогзолмаа.Ц 2019.06.14 | Vip76.mn

Ц.Цогзолмаа: Үндсэн хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтийн гол дэвшил нь юу вэ?

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.14/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

Надад 4 асуулт байна.

  1. Үндсэн хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлалын гол дэвшил нь юу вэ?

  2. Эрх зүйн өөрчлөлт бол функционал хэлбэрээрээ явах юм бол нийгэмд гарах эрх зүйн үр дагавар сайн байна гэж харж байна. Төрийн институциудын уялдаа хэр дээшилсэн бэ?

  3. Жендерийн мэдрэмжтэй эрх зүйн зохицуулалтыг дэлхийн улс орнууд шаардаж байна. Энэ эмэгтэй эрэгтэйн асуудал биш. Жендэрийн мэдрэмжтэй байдлаар хуульдаа анализ хийж байгаа. Тиймээс энэ чиглэлд хэр анхаарсан бэ?

  4. Орон нутгийн засаг захиргаа түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахад хуучнаараа аймгийг нийслэлтэй, сум дүүрэгтэй, бага хороотой дүйцэж байгаа энэ асуудал хэр зэрэг өнөөгийн шаардлагыг хангаж байгаа вэ? Олон удаа ингэж дйүцэх боломжгүй гэж ярьж ирсэн мөртлөө энэ өөрчлөлтөөр дүйцүүлэн авч үзэж байгаа нь ямар учиртай вэ?

Хотыг бид нээж өгөх ёстой. Хотжилтын процесстэй хөл нийлүүлэх гэж хэдэн жилийг өнгөрөөсөн. Аймгийн хот, сумын хот, Улсын хот гэж явбал цаг хугацааны хөгжлөө дүйцсэн шийд гаргаж чадахгүй. Энэ жиглэлд өөрчлөлт хийе л гэж байгаа бол илүү дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй байна.