Ж.Энхбаяр 2019.06.14

Ж.Энхбаяр: УИХ-ын гишүүнд нэр дэвшигчийн шалгуурыг нэмж, хариуцлагажуулах хуулийн заалтыг оруулах хэрэгтэй

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.14/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуурыг өндөрсгөж, бүрэн эрхийн хугацааг нэмэх гэсэн 5-р зүйлтэй холбоотойгоор тодруулъя. "Монгол улсын Уугуул иргэнийг 6 жилийн хугацаатайгаар нэг удаа сонгоно" гэсэн байна. Уугуул иргэн гэж хэнийг хэлэх вэ? Эцэг, эсвэл эх нь гадаадын харьяат, өөр үндэстэн хүн Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох үндэслэл бүрдэж байна гэж ойлгож болох уу?

Ерөнхийлөгчийн насны босгыг өндөрсгөж оруулж ирсэн байна. Харих УИХ-ын гишүүний насныг өндөрсгөх асуудал яагаад орхигдов?

Мөн УИХ-ын гишүүд өөр бусад албан тушаал эрхлэхийг хязгаарласан байна. МАнай гишүүд ТББ тэргүүн их хийдэг. Энэ бүрэн хязгаарлаж байна уу? 

Хотын эрх зүйн байдлыг тодорхой болгохтой холбоотойгоор Дархан, Эрдэнэтийг хот болгох асуудал хотын эрх зүйн байдлын тухай хуулиар сэргээх боломжтой болсон гэж ойлгож болох уу?