Энх-Амгалан.Б 2019.06.14 | МҮОНТВ

Дархан чиглэлийн авто замын ажлын тендер шалгарч, ажил эхлэхэд бэлэн болжээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 километр авто замыг нийт дөрвөн эгнээ болгохоор болсон. Одоогоор хуучин хоёр эгнээг нь засварлахаар ажлыг эхлүүлжээ. Энэ ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэж буй бөгөөд одоогоор газар чөлөөлөлт, түр зам гаргах ажил өрнөж байна. Зам тээврийн хөгжлийн сайдын хэлснээр тендерт нь таван компани шалгарч, энэ долоо хоногт техникүүд замын ажилдаа гарч, энэ сарын 17-нд авто замын ажлын нээлт болно.