Ё.Баатарбилэг 2019.06.18 | Vip76.mn

Ё.Баатарбилэг сайд орон нутагт ажиллаж буй залуу багшийнд зочиллоо

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ Хархорин сумын хоёрдугаар сургуулийн залуу багш П.Эрдэнэбаатарынд зочилж, орон нутгийн багш нарын цалин, урамшуулал, багш нар хэрхэн орон сууцтай болох боломжийн талаар ярилцлаа.

Гэрийн эзэн биеийн тамирын багш бол эхнэр Б.Энхтуяа нь монгол хэлний багш ажээ. Байрны урьдчилгааны эх үүсвэр бидний хувьд хамгийн том бэрхшээл болж байна, зээл авъя гэхээр барьцаа хөрөнгө шаардана. Багш нарын цалин бага учраас зээл авсан ч байртай болоход хангалттай хэмжээгээр олддоггүй гэлээ.

Багш нараа орон сууцжуулах ажлыг салбарын яам судалж, холбогдох байгууллагуудаас тооцоо судалгаа авч, аймаг орон нутаг, байгууллага бүр өөрийн онцлогтоо тохируулан хэрхэн шийдвэрлэж байгааг судалж байгаа ажээ.

Арилжааны өндөр үнэтэй бэлэн байр авахаас илүүтэй газар, дэд бүтцээ нэгдсэн байдлаар шийдвэрлүүлээд өөрөө барих, барилгын компанитай тусгай гэрээгээр хамтрах хэлбэрийг зарим аймаг хэрэгжүүлж эхэлсэн байна.

"Манай сургуулийн багш нар их, бага хэмжээгээр ямар нэгэн зээлтэй. Одоо зээлтэй учраас нэмж зээл авах боломжгүй. Ар гэрийн хүн нь ажилгүй бол орон сууцны тухай ярихад бэрх" гэж хоёрдугаар сургуулийн захирал Г.Энхрийцэцэг хэлж байлаа.