Армени улстай харилцан оюутан суралцуулахаар хэлэлцээр хийнэ
2019.06.15

Армени улстай харилцан оюутан суралцуулахаар хэлэлцээр хийнэ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Л.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2019 оны зургадугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Армени Улсын Үндэсний Хурлын дэд дарга, Арменийн Үндэсний Хурал дахь Армен-Монголын парламентын бүлгийн дарга Микаел Мелкумян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Талууд Монгол-Арменийн найрамдалт харилцаа, боловсрол, соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг сэргээхэд онцгой анхаарал хандуулахаа илэрхийллээ.

Энэ хүрээнд ойрын хугацаанд их сургуулиудын талаар мэдээлэл солилцож, харилцан оюутан суралцуулах тухай хэлэлцээрийн төслийг боловсруулахаар тогтов.