Мэдлэгтэй кандитат
2019.06.18

Мэдлэгтэй кандитат

Монголын мэдээ сонин,  Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганаар хоёр байнгын хорооны даргын томилгоог хэлэлцэн дэмжлээ. Энэ удаагийн томилгоо илүү нүдээ олж, туршлагатай улстөрчийг сонгосонд олон нийт талархалтай хандаж буй. Тэр хүн бол УИХ-ын гишүүн С.Бямбацогт. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагт хуралдсан чуулганы хуралдаанаар түүнийг 84.4 хувийн саналаар Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилов.

Ховд аймгийн ард иргэдийн итгэлийг гурван удаа хүлээж, төр түшиж буй эрхэм гишүүний тухайд мэдлэгтэй кандитат гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө. Голландын Мастрихтын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр, Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагчаар төгссөн бөгөөд төрөлх нутагтаа олон бүтээн байгуулалт хийж, тэр хэрээр нэр хүнд нь өсч яваа улстөрч билээ. С.Бямбацогт гишүүн нэг жилийн хугацаанд Хуульзүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байлаа.

Мөн 2016 оноос хойш парламентад суухдаа Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг санаачлан батлуулсан. Мөн түүний автортай нэг том хууль нь “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” гэх бодлогын баримт бичиг. Үндсэн хуулийн дараа орох энэхүү том баримт бичгийг боловсруулж, батлуулсны үр дүнд Монгол Улс дөрвөн жилийн циклээр биш 20-30 жилээр бодлогоо төлөвлөдөг болсон гэж хэлж болно.

Энэ мэтээр хийсэн ажилтай, хэлэх үгтэй төрийн түшээгээр Төрийн байгуулалтын байнгын хороог удирдуулж байгаа нь чухамхүү нүдээ олсон томилгоо болсон хэрэг. Учир нь яг одоо УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах түүхэн чухал асуудлыг хэлэлцэж байна. Яг энэ үед хуульзүйн асар өндөр мэдлэгтэй хүн байнгын хороог даргалж, гишүүдийг чиглүүлэх учиртай. Хэн нэгний үгээр ажлаа явуулдаггүй, хүн бүхэнд таалагдах гэж хурлаа самрахгүй тууштай, бодлоготой хүн ахалж гэмээнэ Үндсэн хууль хэлэлцүүлэг бүртээ илүү чамбайрч, олон нийтийн хүсээд байгаа шиг шүүсийг нь шахсан нэмэлт өөрчлөлтийг баталж чадах билээ. Тэр хүлээлтэд нийцүүлэх үүргээ ч нэр төртэй биелүүлнэ гэж олон нийт найдаж байна, танд.