Б.Саранчимэг 2019.06.16 | Vip76.mn

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Жак Уэтерфордтой уулзлаа

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Чингис хааны тухай ном, Монголын хатдын тухай номын зохиолч Жак Уэтерфордтой уулзсан байна. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудсандаа тэмдэглэжээ. 

Жак Уэтерфорд Монголын түүхийг олон жилийн судалгаа, нөр их хөдөлмөрийн үр дүнд бичигдсэн номууд нь дэлхийд бэстселлер болж 25 хэл дээр орчуулагдсан билээ.

Б.Саранчмиэг гишүүн түүнийг Монголын түүхэнд том хувь нэмэр оруулсанаар нь, алдарт зохиолч, Монголч эрдэмтэн гэдгээр нь мэдэх боловч уулзаад танилцаад ирэхээр ямар гайхамшигтай гэр бүлээрээ Монголын төлөө гэсэн чин сэтгэлтэй, ховорхон хүн гэдгийг мэдэрч бахархаж баярлаж байгаагаа онцоллоо.

Тэр дундаа Монголын хатдын тухай бичсэн номыг Монголын уншигчиддаа хүргэх тал дээр өөрийн зүгээс хүчин чармайлт гаргаж байдаг юм.

Жак Уэтерфордын Монголд хэдэн мянган бээрийг явганаар туулсан бөгөөд Монголын талаарх 3 дахь номоо хэвлүүлжээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, "Өөрийн амьдралын агшин мөч бүрийг үнэ цэнэтэйгээр өнгөрүүлж хүмүүсийн хүндэтгэл хайрыг төрүүлж хийсэн бүтээлтэй байна гэдгийг амьдрал дээрээ харуулж яваа Монголын төлөө зүрх сэтгэл хүч хөдөлмөрөө зориулж яваа Jack Weatherford -д Монголчууд бид үргэлж талархах болно" гэжээ.