Оюунхорол.Д 2019.06.18 | Vip76.mn

Д.Оюунхорол: Улс төрчидтэйгээ хариуцлага тооцдог тогтолцоог бий болгох ёстой

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.18/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

"Бид өнөөдөр мэдээллийн зуунд ажиллаж амьдарч байна. гэсэн ч Үндсэн хуулийн өөрчлөлтийг улс төржилтөөс ангид хэлэлцэж, ойлголцож, холыг харсан ухаалаг шийдвэр гаргах ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлт их удаан боловсруулагдаж, нухацтай хийгдэж байгаа өөрчлөлт гэж үзэж байна.

1992 оны Анхдугаар шинэ үндсэн хууль тогтвортой байсан. Үүнийг Монголчууд ухаарч өнөөг хүрсэн нь бахархалтай юм. Гэхдээ маргааш юу болохыг төсөөлөн ийм өөрчлөлт хийхээр яриагүй гэж ойлгож байна. Жишээ нь ард түмэн хэлэхдээ УИХ-ын гишүүд том эрхтэй, хариуцлага хүлээдэггүй. Монголын парламент шиг муу муухай зүйл алга гэж ярьдаг. Гэтэл парламентын ардчиллыг хөгжүүлэх тал дээр Үндсэн хуульдаа тодорхой заасан байдаг. Гэсэн ч хэрэгжүүлдэггүй. мөрддөггүй. Үндсэн хуулиа ч хууль тогтоох, гүйцэтгэх засаглал нь, хяналтын байгууллага нь зөрчиж байсан гэдгийг олон судалгаанууд харуулж байгаа. Энэ алдаагаа бид хамгийн түрүүнд засах ёстой. Улс төрчидтэйгээ хариуцлага тооцдог тогтолцоог бий болгох ёстой.

Улс төрч гэхээрээ хаан болоод хаданд авираагүй ээ. Эрх мэдэлтэй болохоороо бусдыг сонсохоо больдог. Хууль дүрэм журмыг гажуудуулахыг юу ч биш мэт байдал үйлчилсэн. Энэ бол Ардчиллын нэрээр хийсэн гэмт хэргүүд гэдгийг ард иргэд ойлгож байгаа байх аа."

Хуулийн төслийн ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсны дараа УИХ-ын гишүүд санал хэллээ.