Л.Оюун-Эрдэнэ 2019.06.18 | medee.mn

Л.Оюун-Эрдэнэ: “Стандарт” банкинд 40 сая доллар төлсөн баримтыг би гаргаж үзүүлье

Л.Оюун-Эрдэнэ: “Стандарт” банкинд 40 сая доллар төлсөн баримтыг би гаргаж үзүүлье

"Хөгжлийн банк"-ны шалгалтын ажиллагааны хүрээнд “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатыг "Чингис" бондын хөрөнгөнөөс ямар ч барьцаагүй 23 сая ам.долларын зээл авсныг нь илрүүлсэн билээ. Тэрбээр энэхүү 23 сая ам.долларын зээлийг авахдаа эхлээд 14 сая ам.долларыг, дараа нь есөн сая ам.долларын зээлийг авсан байдаг. Хамгийн гол нь, Б.Эрдэнэбат уг зээлийг ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр авсан хэр нь зээлийн эргэн төлөлтөө ч хийхгүй өнөөдрийг хүрсэн байна.

Энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс сэтгүүлчид тодрууллаа. Тэрбээр “Эрэл компанийн хувьд эргэн төлөлтийнх нь график эвдэгдсэн асуудал үүссэн. Гэхдээ зээлийн ерөнхий зорилго муу биш. Томоохон дэлхийн стандартыг оруулж ирээд блок үйлдвэрлэх үйлдвэр барихаар зээл авсан. Тиймээс энэ нь стратегийн хувьд ач холбогдолтой эсэх дүгнэлт гаргаад хэрвээ ач холбогдолтой гэж үзвэл Хөгжлийн банкны зээлийг эргэн төлөх замаар төрийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулах асуудал яригдана. Аль эсвэл хугацааг нь сунгаад төлөлтөө хийх нь зүйтэй гэсэн хоёр хувилбар яригдаж байна. Гэхдээ Засгийн газар Хөгжлийн банкны дотоод үйл ажиллагаанд шууд оролцохоо больчихсон. Зөвхөн стратегийн хувьд ач холбогдолтой үгүйг Засгийн газар тодорхойлно. Тухйн зээлийг хөгжлийн банк өөрөө амьтай, амьгүйг нь дүгнэнэ.

Ер нь нэр бүхий 7-8 компани дээр эргэн төлөлтийн график эвдэгдсэн зүйл байгаа. Нэгдүгээрт хугацааг нь сунгах уу, үгүй юу гэдэг асуудал үүснэ. Хоёрдугаарт тухайн комани эргэн төлөх нөхцөл бүрдэх үү гэдэг асуудлаар шалгана. Тухайн компанийн борлуулалтыг ч юм уу харна гэсэн үг. Хөтөлийн цемент, Кю Эй Си гэх мэт зээлээ огт төлөөгүй компаниуд байгаа. Энэ компаниудын асуудлыг АТГ болон бусад газар шилжүүлнэ.” Гэв. Түүнчлэн дараах хоёр асуултад ийн хариулав.

-Зээлээ төлж чадахгүй байгаа аж ахуй нэгжүүдийн зээлийг төр өмнөөс нь төлж өгөөд байх нь зөв үү?

-Үнэхээр ач холбогдолтой төсөл байвал яагаад болохгүй гэж. Жишээлбэл одоо байгаа зах зээлийн ханшаас 30-40 хувь хямд орон сууцыг төр өөрөө барих гэж хичээж болохгүй гэж.

-Эрдэнэт үйлдвэр Стандарт банкинд 40 сая доллар төлсөн гэсэн баримт яагаад ил болохгүй байгаа юм бэ?

-40 сая долларын асуудал журмынхаа дагуу шийдэгдсэн. Одоо хохирол учруулсан хүмүүсээс буцааж авах асуудал л үүссэн. Хууль хяналтын байгууллага дээр хэрэг нь явж байгаа. Шийдэгдэх байх. Та нар сурвалжлаад баримтуудыг нь батлаад гаргаад ир. 40 сая доллар төлсөн баримтыг би гаргаж ирж харуулъя .