Болд.Л 2019.06.18 | Vip76.mn

Л.Болд: Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлбэр төдий хийж болохгүй

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.18/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

УИХ-ын гишүүн Л.Болд:

"1992 оны үндсэн хуулийг судлаачидаас өөр уншсан, ойлгосон хүн байдаггүй. Хамаг болохгүй, бүтэхгүй юмнууд Үндсэн хуульд байгаа мэт ярьж, олон түмэнд буруу ойлголт өгч ирсэн. Өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөтийн талаар хэлэлцэхдээ зүйл заалт бүрээр нь нэг бүрчлэн яриад ард түмэнд нилээн сайн мэдээлэл өгсөн, бараг хичээл зааж байгаа мэт байна. Өнгөрсөн хугацаанд яагаад энэ хуулиа зөрчиж ирсэнийг одоо л ойлгож байх шиг байна. Маш ойлгомжтой зааж өгсөн үндсэн хуулиа араас нь ямар олон хуулиар зөрчиж байсныг ойлгосон байх.

Энэ удаагийн өөрчлөлт дотор сайжруулах асуудал байгаа бол тэр хүрээндээ маш том үндэсний зөвшилцөл яваад ард түмнээрээ дэмжсэн тохиолдолд батлах боломж харагдаж байна. Гэтэл хэлэлцэх тусам эргэлзээ төрөөд байна. Яг өргөн барьсан хүрээнд маш их дутагдалтай асуудал байгаад байна. Засахгүй л бол өргөн барьсан чигээр нь батлах боломжгүй байна. Уг нь дордуулсан заалтуудыг засах гэж байгаа нь зөв хэдий ч хэлбэр төдий засвар хийгдсэн байна. 

Гэтэл үндсээр нь өөрчлөх асуудлууд байна. Дордуулсан 7 өөрчлөлтийг засч байна гэж худлаа ярихаа боль. нэг мөр засах гэж байгаа бол бүгдийг нь зас. Хэрэгтэй заалтууд энэ нэмэлт өөрчлөлтөд байгаа ч гэсэн хэрэггүй, байгаа оноогүй өөрчлөлтүүд яваад байна. 

УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан асуулт асуусны дараа санал хэллээ.