Энхтүвшин.Ө Л.Болд С.Бямбацогт Ц.Мөнх-Оргил Х.Нямбаатар Д.Оюунхорол Л.Оюун-Эрдэнэ 2019.06.18 | Vip76.mn

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг ажлын хэсгийг Ө.Энхтүвшин ахална

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг ажлын хэсгийг Ө.Энхтүвшин ахална

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.18/ нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцлээ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрлөлт оруулах төслийг хоёр, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, гишүүдээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан,  Л.Болд,  С.Бямбацогт,  Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.НЯмбаатар, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Г.Солтан нарын гишүүдийг томилохоор тогтолд тусгажээ.

Мөн Үндсэн хуулийн эхийг баригчаар Д.Лүндээжанцанг томилсон юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн бэлтгэлийг ажлын хэсгийн ахлагчид даалгаж байгаа бөгөөд тогтоолын төслийг батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлэх юм байна. Ингээд тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт, санал хэлээгүй учраас санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  дэмжсэн юм.