Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг баталлаа
2019.06.18

Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг баталлаа

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.18/ нэгдсэн хуралдаанаар Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа.

Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болсон тул Дэд хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна.

Одоогоор Дэд хороо 9 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнг Дэд хорооны бүрэлдэхүүнээс хасч, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийг оруулах саналаа танилцууллаа. 

Ёс зүйн дэд хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хугацаа болсон тул чөлөөлөгдөх хүсэлтээ 2019 оны 05 дугаар сарын 10-ний өдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хүргүүлсэн байна. Тэрбээр Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулсан.

Уг танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон  гишүүдийн 56,8 хувийн саналаар баталлаа.