С.Бямбацогт 2019.06.18 | Vip76.mn

С.Бямбацогт: Үндсэн хуулийн 70 зүйлийн 20 зүйлд буюу 28%-д нь өөрчлөлт оруулж байгаа

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.18/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

"2010 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль батлагдсан. Түүнээс хойш 8 нэмэлт өөрёлөлтийн төсөл өргөн баригдсан. Түүнээс 7 нь УИХ-аар хэлэлцэгдэхгүй өнгөрч байсан. Хамгийн сүүлд Н.Батбаяр гишүүн тэргүүтэй 47 гишүүний санаачилсан төсөл бий. Эндээс харахад үе үеийн парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулж ард иргэдийнхээ эрх чөлөө, амьдрал эрх мэдлийн хуваарлалт, баялгийн тэгш хүртээмж зэрэгт анхаарч иржээ.

2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар МАН мөрийн хөтөлбөртөө эрх мэдлийн харилцан хяналт, тэнцэлтэй, тогтвортой хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ шаардлагыг харгалзан, ард түмнээсээ асууж шийдвэрлэнэ гэж тусгасан.

Энэ хүрээнд өнгөрсөн 3 жилийн хугацаанд санал асуулга, олон нийтийн зөвлөлдөх уулзалт зэргийг хийсэн. Энэ нэмэлт өөрчлөлтөд олон эрдэмтэд, хуульчид оролцсон. Тэдэнд талархал илэрхийлье.

Энэхүү нэмэлт өөрчлөлт нь яах аргагүй олон тулгамдсан асуулыг шийдэх цаг үед хэлэлцэгдэж байгаа юм. Үндсэн хуулийн 70 зүйлийн 20 зүйлд буюу 28%-д нь өөрчлөлт оруулж байгаа юм. УИХ-ын гишүүд энэхүү төслийг дэмжвэл ард иргэдээрээ хэлэлцүүлэх, санал авч байж батлагдах юм.

Ингэснээр ард иргэдийн өмнө хүлээгдэж байгаа хүн нь хүн шиг амьдрах, нам нь нам шиг, төр нь төр шиг, шүүх нь шүүх шиг байх боломж бүрдэх юм."