С.Чинзориг 2019.06.19 | Vip76.mn

ЭЕШ-д 800 оноо авсан хүүхдүүдийг 1,2 сая төгрөгөөр урамшуулна

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг сонгогдсон тойргийнхоо буюу Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Баянгол, Баян-Өндөр, Богд, Бүрд, Гучин-Ус, Есөнзүйл, Өлзийт, Нарийнтээл, Сант, Төгрөг, Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг дэмжих, тэдний оюуны чадавхи, хичээл зүтгэлийг нь үнэлж, урам зоригийг нэмэгдүүлэх зорилгоор ЭЕШ-д өндөр оноо авсан хүүхдүүдийг урамшуулах арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Өнгөрсөн жил ЭЕШ-д 700-гаас дээш оноотой шалгуулсан 13 хүүхэд 300,000- 1,000,000 төгрөгийн шагнал хүртсэн билээ.

Харин энэ жил шагналын санг өсгөж хамгийн өндөр буюу 800 оноо авсан хүүхдийг 1,200,000 төгрөгөөр урамшуулахаар тогтлоо. Мөн 750-799 оноо авбал 800,000 төгрөг, 700-749 оноотой шалгуулсан бол 500,000 төгрөгөөр шагнахаар болсон байна.