2019.06.19

Ж.Ганбаатар гишүүн аж ахуйн нэгж эрхлэгчдийн дуу хоолой болсоор байна

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. 1992 онд батлагдсан Анхдугаар шинэ Үндсэн хуульдаа 19 жилийн дараа энэ удаагийн парламент 4 үндсэн чиглэлээр уг хуулийн 20 зүйлд өөрчлөлт оруулж, 42 заалт бүхий нэмэлт, өөрчлөлтийг оруулах гэж байна.

Хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг УИХ-аар хийсэн бөгөөд гишүүд төслийн ажлын хэсгээс олон чиглэлийн асуулт асуусан.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар парламентад анх удаа сонгогдсон гишүүн бөгөөд өнгөрсөн 3 жилийн хугацаанд хууль батлах төрийн үйл ажиллагаанд тууштай, чадварлаг ажиллаж байгаа билээ. Тэрээр Монгол Улсын эдийн засгийн гол ноён нуруу болж, ард иргэдээ ажлын байраар хангаж, улсын төсвийг бүрдүүлэгч гол татвар төлөгчидийн эрх ашиг, үйл ажиллагаанд шаардлагатай эрх зүйн зөв зохицуулалтыг хийхээр ажилласаар ирсэн. Нэг үгээр хэлбэл бизнес, үйлдвэрлэл эрхлэгчдийн төрд төлөөлөх дуу хоолой нь болж байна.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа энэ үед ч тэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийнхээ төлөө дуугарсаар байна. Тэрээр, Үндсэн хуульд оруулах нэмэлт, ѳѳрчлѳлтийн тѳслийг дэмжихийн зэрэгцээ, улс орноо хѳгжилд түүчээлж байгаа аж ахуйн нэгжээ дэмжих, эрх тэгш, олон хэвшил бүхий эдийн засгийг солонгоруулах шаардлагатай. Ѳнѳѳгийн эдийн засагт тѳрийн оролцоо хэт давамгай байна. Бизнес эрхлэгч, ажил олгогч байхын тулд олон саад бэрхшээлийг даван туулдаг байдлыг засах боломжийг эрэлхийлж байр сууриа илэрхийллээ.

Мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, ѳѳрчлѳлтийн тѳсѳлд бизнесийн орчинг сайжруулах талаар ганц үг, ѳгүүлбэр нэмж, оруулахын тѳлѳѳ тодорхой санал гаргаж ажиллана гэдгээ мэдэгдээд байна.