Болд.Л 2019.06.19 | Vip76.mn

Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг нэн даруй суллах шаардлагыг хүргүүлэхээр иргэдээс цахимаар саналыг авч байна

УИХ-ын гишүүн Л.Болд Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчиллын Алтан хараацай Санжаасүрэнгийн Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн талаар болон энэхүү хэрэгт эрүүдэн шүүгдэж хилсээр хоригдсон Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг нэн даруй суллах  бүх чиглэлийн ажлыг хууль, эрх зүйн хүрээнд хийсээр байна.

Тэрээр Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг нэн даруй суллах шаардлагыг Улсын Дээд Шүүх, Улсын Ерөнхий Прокурорт хүргүүлэхээр иргэдээс цахимаар саналыг авч байна. Ингэхдээ хууль зүйн дараах үндэслэлийг танилцуулсан юм.

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ

16.12 дугаар зүйл. Эрүү шүүлт тулгаж авсан нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх
1.Эрүү шүүлт тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус, хэрцгий харьцаж мэдүүлэг авсан нь тогтоогдвол авсан мэдүүлгийг энэ хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан журмаар нотлох баримтаар тооцохгүй.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдүүлгийг эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтаар тооцож болно.

41.1 дүгээр зүйл. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл:

1. Дараахь нөхцөл байдал тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно:

1.1.гэрч, шинжээчийн санаатай гаргасан худал мэдүүлэг, дүгнэлт, орчуулагч, хэлмэрчийн санаатай худал орчуулга, хуурамч нотлох баримт, тэмдэглэл, баримт бичгийг үндэслэж шийдвэр гарсан нь тогтоогдсон;

1.2.шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;

1.3.цагаатгагдсанхүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн;

1.4.хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн бол.

Цахим санал асуулгад хэн ч оролцох боломжтой бөгөөд УИХ-ын гишүүн Л.Болдын @Bold Luvsanvandan facebook хаягаар орж саналаа өгөх юм.