Н.Амарзаяа 2019.06.19 | Vip76.mn

Өмнөговийн иргэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар хэлэлцэнэ

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. 1992 онд батлагдсан Анхдугаар шинэ Үндсэн хуульдаа 19 жилийн дараа энэ удаагийн парламент 4 үндсэн чиглэлээр уг хуулийн 20 зүйлд өөрчлөлт оруулж, 42 заалт бүхий нэмэлт, өөрчлөлтийг оруулах гэж байна. УИХ-ын нэгдсэн чуулганаар хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийгээд байна. 

Үндсэн хууль бол 3 сая гаруй иргэн хооронд байгуулагдаж буй гэрээ буюу  НИЙГМИЙН ГЭРЭЭ юм. Тиймээс энэхүү гэрээг ард түмнээрээ хэлэлцүүлж, санал бодлыг тусгах нь зүйтэй.

Энэ өдрүүдэд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөтийн талаар иргэд сонгогчидод мэдээлэл өгч, санаа бодлыг нь сонсож байна. 

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тойргийн иргэдтэй уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөх гэж байна. Уулзалт Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт 2019.06.20-ны өдрийн 11 цагт болно.