Энх-Амгалан.Б 2019.06.19 | TV5

Үерт эвдэрсэн замуудыг улсын нөөц сангийн хөрөнгөөр засварлана

Энэ жил олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно гэдгийг холбогдох байгууллагаас мэдээлсэн.

Гэвч эхний усархаг бороо авто замуудын чанарыг шалгаж, хөдөө орон нутгийн чиглэлд өндөр дүнгээр тавьсан замууд хэр найдвартай баригдсан бэ гэдгийг харуулсан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон үер усны гамшгийн үеэр эвдэрч сүйдсэн замуудыг сэргээн засварлах асуудлыг маргааш ЗГ-ын хуралдаанаар оруулахаар болжээ.