Учрал.Н 2019.06.19 | Vip76.mn

Ахмадууд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд санал зөвлөмжөө өглөө

Ахмадууд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд санал зөвлөмжөө өглөө

УИХ-ын гишүүн Н.Учрал “Монгол улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл”-ийн танилцуулга, хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.

Тус хэлэлэцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Учрал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн Н.Оюундарь, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар болон Сонгинохайрхан дүүргийн 18, 19, 23, 27, 29-р хорооны 60 орчим иргэн оролцлоо. Тэд мэргэшсэн хуульчид, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, гавьяат цолтон, ардын их хурлын депутат, бага хурлын гишүүн байсан туршлагатай, судлаач ахмадын төлөөлөл байлаа. 

Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийн оруулахыг УИХ өчигдөр дэмжиж, иргэд, олон нийтээс санал, зөвлөмж авах ажил өрнөж байгаа энэ үед Сонгинохайрхан дүүргийн иргэд ч мөн өөрсдийн санал, зөвлөмжөө сонгосон гишүүнээрээ дамжуулан хүргүүллээ.