Б.Энх-Амгалан У.Хүрэлсүх 2019.06.19 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

Ургац тээврийн гол замыг хатуу хучилттай болгоно

Ургац тээврийн гол замыг хатуу хучилттай болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр боллоо.

Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 130.85 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулах хугацааг 2021 он, төслийн эргэн төлөлтийн хуваарийг 2022-2025 он байхаар концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг зөвшөөрөв.

Дээрх зам нь улсын болон Сэлэнгэ аймгийн намрын ургац тээвэрлэдэг гол зам бөгөөд хатуу хучилттай болгох талаар аймгийн удирдлага, тариаланчид үе үеийн Засгийн газарт хүсэлт гаргасаар иржээ. Замыг “Монгол ЛЗ зам гүүр” ХХК тавих юм байна.