Д.Оюунхорол 2019.06.21

БЗД-ийн зургаан хороонд "Эрүүл элэг" аян эхэллээ

БЗД-ийн зургаан хороонд "Эрүүл элэг" аяныг өрнүүлэхээр болжээ. Нийслэлийн бүх өрхийн эмнэлгүүдэд элэгний В, С вирусийг илрүүлэг үнэ төлбөргүй шинжилгээ хийж байна. Гэвч урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдаж иргэдийн идэвхи муу байгааг эмч нар хэллээ.

БЗД-ийн 21-р хороололд харьяалалтай 10 мянга гаруй иргэд бий. Үүнээс гадна түр оршин суугч 5 мянга гаруй иргэн байгаа юм. Гэтэл хоёр жилийн хугацаанд 2400 гаруй хүн л өрхийн эмнэлэг дээрээ ирж шинжилгээнд хамрагдсан байна. 

Шинжилгээнд хамрагдаагүй иргэдийн шинжилгээндээ хамрагдахыг уриалж УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын санаачлагааар "Эрүүл элэг" аяныг эхлүүлж байна.