Л.Энхболд 2019.06.21 | Vip76.mn

УИХ-ын гишүүн Л.Энхболд тойрогтоо ажиллаж байна

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. 1992 онд батлагдсан Анхдугаар шинэ Үндсэн хуульдаа 19 жилийн дараа энэ удаагийн парламент 4 үндсэн чиглэлээр уг хуулийн 20 зүйлд өөрчлөлт оруулж, 42 заалт бүхий нэмэлт, өөрчлөлтийг оруулах гэж байна. УИХ-ын нэгдсэн чуулганаар хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийгээд байна. 

Үндсэн хууль бол 3 сая гаруй иргэн хооронд байгуулагдаж буй гэрээ буюу  НИЙГМИЙН ГЭРЭЭ юм. Тиймээс энэхүү гэрээг ард түмнээрээ хэлэлцүүлж, санал бодлыг тусгах нь зүйтэй.

Энэ өдрүүдэд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөтийн талаар иргэд сонгогчидод мэдээлэл өгч, санаа бодлыг нь сонсож байна. 

2019.06.20-ны өдөр УИХ-ын гишүүн Л.Энхболдын "МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулж, санал сонсох уулзалт Өмнөговь амйгийн Цогт-Овоо, Цогтцэций суманд амжилттай зохион байгуулагдлаа.

Харин тэрээр өнөөдөр Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай замаас Цогтцэций хүртэлх 59,6 км авто зам барих ажлын явц, гүйцэтгэлтэй танилцлаа.