Учрал.Н 2019.06.21 | УИХ-ын гишүүний Ажлын алба

Багшийн хөгжлийн академи-2019

УИХ-ын гишүүн Н.Учралын тэргүүлдэг Монголын Залуу Багш Нарын Холбооноос “Багшийн хөгжлийн академи”-ийг Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Нийслэл, дүүргийн шилдэг 200 багш нар хамрагдлаа. Уг үйл ажиллагаа нь Нийслэлийн Цэцэрлэг, ЕБС, Их, Дээд сургуулийн багш нарыг нэгэн дор цуглуулж мэдлэг туршлагаа солилцож, орчин үеийн боловсролын чиг хандлагыг түгээж мэдлэгээ хуваалцах илүү тэлэх боломж олгосон хөгжлийн цогц арга хэмжээ юм.

МЗБНХ-ноос “Багш Хөгжлийн Академи”-ийг зөвхөн нийслэл төдийгүй 21 аймаг, 9 дүүргийн залуу багш нарыг хамруулан, уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.