Л.Энхболд 2019.06.24 | Vip76.mn

Өмнөговь аймгийн Ардын Их Хурлын Дептатуудтай уулзлаа

УИХ-ын гишүүн Л.Энхболд "МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулж, санал сонсох уулзалтын хүрээнд 1992 оны Ардчилсан Шинэ Үндсэн хуулийг батлалцсан Өмнөговь аймгийн Ардын их хурлын дептатуудтай уулзаж, төслийн талаарх тэдний үнэтэй санал бодлыг сонслоо.

Мөн "МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулж, санал сонсох уулзалт Өмнөговь аймгийн Баян-Овоо, Номгон сумдад зохион байгуулагдлаа.