Завхан аймгийн Жижиг, дунд үйлдвэр, албан бус салбарт зохистой хөдөлмөрийг бий болгох сургалт эхэллээ
2019.06.24

Завхан аймгийн Жижиг, дунд үйлдвэр, албан бус салбарт зохистой хөдөлмөрийг бий болгох сургалт эхэллээ

МҮЭ-ийн холбооноос Европын холбооны (SECIM)-ийн төслийн дэмжлэгтэйгээр Жижиг дунд үйлдвэр Албан бус салбарт зохистой хөдөлмөрийг бий болгох нь сэдэвт хоёр өдрийн сургалтыг өнөөдөр буюу (2019.6.24-25)-ны өдрүүдэд Завхан аймагт зохион байгуулж байна.

Уг сургалтын гол зорилго нь ЖДҮ, ХАА газар тариалангийн чиглэлээр албан бус хэвшилд ажиллагсдын хөдөлмөр нийгмийн хамгааллын тулгамдсан асуудлыг хөндөж ярилцах, нийгмийн түншлэлийн хүрээнд ЖДҮ, Албан бус салбар дахь хөдөлмөр эрхлэлтийг албажуулах асуудлаар нээлттэй санал бодлоо хуваалцах, талууд цаашид хийх үйл ажиллгааны төлөвлөгөө боловсруулж тэрхүү төлөвлөгөөнийхөө дагуу үр дүнтэй хамтран ажиллахад оршиж буй билээ.

Энэхүү сургалтад Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд аймгийн ЖДҮ, ХАА газар тариалангийн чиглэлээр албан бус хөдөлмөр эрхлэгчид мөн дээрх аймгуудын Хүнс хөдөө аж ахуйн газар болон Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хөдөлмөр хэлтсийн төлөөллүүд оролцож байна.

Сургалтын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Завхан аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Б.Ганбаатар, Завхан аймгийн Засаг даргын орлогч Ч.Пунцаг, ХХҮТ-ын Хөдөлмөрийн хэлтсын дарга Т.Пүрэврагчаа,МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар нээлтийн үг хэлж сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Яг одоо МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Зохистой хөдөлмөр эрхлэлт-Үйлдвэрчний эвлэлүүдийн үйл ажиллагаа” сэдвээр илтгэл тавьж байна.

Үргэлжлүүлэн “Европын холбооны SECIM төслийн удирдагч Агрита Гроза “Монгол Улсад ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн үйл ажиллагаа” сэдвээр тус тус мэдээлэл өгөх юм.

Түүнчлэн “МҮЭ-ийн холбоо-Нийгмийн түншлэл” (Хамтын гэрээ, хэлэлцээр, гурван талт хороо, зөвлөл) сэдвээр МҮЭ-ийн холбооны ХНХБТГ-ын дарга М.Нямдаваа, “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаарх бодлого, ЖДҮ-ийг хөгжүүлэх сан, зээлийн балтан даалтын сангийн тухай” Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх ХХААГ-ын ЖДҮ хариуцсан мэргэжилтэн Б.Нямдаваа нар мэдээлэл өгнө.

Харин “Орон нутаг дахь жижиг, дунд үйлдвэр дээрх нийгмийн түншлэл, хамтын гэрээ, хэлэлцээрийн байдал”-ын талаар Баян-Өлгий аймгийн ҮЭ-ийн холбооны дарга А.Кеншилик, Говь-Алтай аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Л.Сумаахүү, Ховд аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Ц.Ариунжаргал, Увс аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Ц.Лумжав нар тус тус мэдээлэл хийснээр хоёр өдрийн турш үргэлжлэх тус сургалтын эхний өдөр өндөрлөх юм.