Саранчимэг.Б 2019.06.24 | МҮОНТВ

Баянзүрх дүүргийн иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй авдаг боллоо

Баянзүрх дүүргийн иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй авдаг боллоо

Сүүлийн 20 жил Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдээгүй байсныг 2018 оны улсын төсөвт 1 тэрбум 700 сая төгрөгийг санаачлан батлуулсан билээ. 

Иргэдийн болоод Баянзүрх дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн саналын дагуу ЭХО оношилгооны аппарат 8ш, рентген аппарат, шүдний 8 машин, эмэгтэйчүүдийн автомат ор 10ш, Баянзүрх дүүргийн 28 хорооны Өрхийн эмнэлгүүдэд тус тус хэрэгцээт 3 аппаратыг олголоо.

Ингэснээр Баянзүрх дүүргийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж 2-3 дахин нэмэгдэж, хүлээгдэл 83.3 хувиар буурахаар байна.

Жишээ нь: Эхо аппаратны үйлчилгээ авахад 45 хоног хүлээгддэг байсан бол 3 хоногийн дотор үйлчилгээ авдаг боллоо.