2019.06.25

Богд сумын иргэд олон сонгуулиас татгалзах нь зөв гэлээ

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг Өвөрхангай аймгийн Богдын иргэдтэй зургадугаар сарын 23-нд уулзаж УИХ-аар хэлэлцэж эхэлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж, тэдний санал бодлыг сонслоо.

Орон нутгийн иргэдийн хувьд хууль шүүхийн байгууллагыг хариуцлагажуулах, яамдыг мэргэжлийн хүмүүсээр удирдуулах хэрэгтэйг хэлж Ерөнхий сайд парламентын гишүүн байх, Ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог байх нь зөв гэдэг дээр байр сууриа илэрхийлж байлаа. Жишээ нь,“Ерөнхийлөгчийн сонгууль хийдгээ больж төрийн тэргүүнийг парламентаас томилдог байх нь зөв. Харин сайн ажиллаж чадвал бүрэн эрхийнх нь хугацааг сунгаж болно зөв хэмээгээд ард түмэнд биш албан тушаалтанд үйлчилдэг шүүх засаглалыг цэгцлэх сайн заалтууд оруулж өгөх ёстой гэдэг дээр олон хүн саналаа хэлсэн. Түүнчлэн цахим орчны талаар нэлээд шүүмжлэлтэй хандаж буй хүн ч байна. Худал, үнэн нь мэдэгдэхгүй сөрөг мэдээллийг хязгаартай болгож хуулиар зохицуулж өгмөөр байна гэсэн. 

Мөн манай богдынхон УИХ-ын гишүүн давхар дээлтэй байхыг зөвшөөрч болохгүй гэсэн захиасыг ч дайв. Мөн төрийн албыг тогтвортой, хариуцлагатай болгохын тулд аймаг, нийслэлийн удирдлагуудыг Засгийн газар томилдог байх нь зөв. Сумын Засаг даргыг иргэдийн нийтийн саналаар, багийн даргыг сумын хурлын төлөөлөгчид томилох нь оновчтой гэж байв. Сайдуудыг салбараа мэддэг мэргэжлийн байхад анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай гэж байлаа.