Д.Сарангэрэл 2019.06.25 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн 3 Зөвлөх инженер, 26 мэргэшсэн инженертэй боллоо

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн 3 Зөвлөх инженер, 26 мэргэшсэн инженертэй боллоо

Монгол улсад эмнэлгийн техникийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж  эхлээд 23 жил болж байна. Энэ хугацаанд Шинжлэх ухаан технологийн их сургууль болон Этүгэн, Хүрээ дээд сургуулиудад 500 гаран инженерийг бэлтгэн гаргасан байна.

Эрүүл мэндийн сайдын 2005 оны 213 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн салбарын инженерүүдэд Зөвлөх ба Мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалт зохион байгуулах тухай” журмын дагуу салбарын хэмжээнд мэргэшсэн инженерийг 2006 оноос эхлэн ШУТИС-тай хамтран сургалт зохион байгуулж бэлдэж ирсэн билээ. Анхны сургалтаар эрүүл мэндийн салбар Эмнэлгийн тоног төхөөрөмжийн 4 Зөвлөх инженер, 6 мэргэшсэн инженертэй болж байсан байна.

2019 онд мэргэшлийн зэрэг олгох 3 дах удаагийн сургалтаа амжилттай зохион байгуулж дуусгаад, өнөөдөр Та бүхэнд мэргэшлийн зэргийн батламжийг гардууллаа.

Энэ удаагийн сургалтаар Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/265 дугаартай тушаалаар  Зөвлөх инженерийн хугацаагүй эрхийн батламжийг 1 инженер, шинээр 2 Зөвлөх инженер, 7 инженер мэргэшсэн инженерийн зэргийн сунгалтаа хийлгэж, шинээр  19 инженер мэргэшсэн зэрэг авч байна.