М.Билэгт 2019.06.26 | Vip76.mn

УИХ-ын гишүүн М.Билэгт тойргийнхоо бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байна

УИХ-ын гишүүн М.Билэгт сонгогдсон тойрогтоо ажиллаж байна. Тэрээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөтийн төслийг иргэд, сонгогчиддоо танилцуулж, тэдний санал бодлыг сонсож байгаа юм. Үүний зэрэгцээ Баянхонгор аймагт улсын  болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж байна.

Баянхонгор аймгийн 2, 7, 9 дүгээр багийн айл өрхийн иргэд, хөдөлмөрчдийн хүүхдүүдэд зориулж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа "280 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ"-ийн барилга угсралтын ажлын явц 85%.- ийн гүйцэтгэлтэй байна. Тэрээр барилгын талбайд очиж, үйл явцтай танилцан, ажлыг гүйцэтгэж байгаа "ГАЛ ХОНГОР" ХХК-ний удирдлагад ажлаа цаг хугацаанд нь хийж гүйцэтгэхийг хүссэн юм.  

УИХ-ын гишүүн М.Билэгт Баянхонгор аймгийн 2, 7, 9 багийн хувиараа хөдөлмөр эрхлэгчид, жижиг, дунд бизнесийнхэн ажил үйлчилгээ явуулахад зориулж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа "АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ"-ийн барилга угсралтын ажлын явц 95%-ийн гүйцэтгэлтэй явж байгаатай танилцлаа.