Баттөмөр.Б 2019.06.28 | Vip76.mn

Дархан-Уул аймгийн Дархан сумын 100 хүүхэд цэцэрлэгтэй болно

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тойрогтоо ажиллаж байна. Тэрээр Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж, санал авахаас гадна тойрогтоо хийгдэх буй ажлуудтай танилцлаа. Мөн шинээр баригдах цэцэрлэгийн шав тавих ёслолд оролцлоо. 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт улсын төсвийн 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах 100 хүүхдийн цэцэрлэгийн шав тавих ёслол боллоо. Шав тавих ёслолд УИХ-ын гишүүн Б.Баттѳмѳр болон албаны бусад хүмүүс, ард иргэдийн тѳлѳѳлѳл оролцсон банйа. Зургадугаар цэцэрлэгийг өргөтгөн, хүчин чадлыг нь ийнхүү нэмэгдүүлснээр 7, 8 дугаар багийн 2-5 насны 200 гаруй хүүхэд шинээр нэмэгдэн СӨБ-д хамрагдах боломжтой болох юм.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тойрогтоо ажилах үеэрээ Гэр хорооллын инженерийн шугам сүлжээний ажлын явцтай танилцсан байна. 

Дархан-Уул аймгийн гэр хорооллын багуудыг инженерийн шугам сүлжээнд холбох ажлын хүрээнд Дархан сумын 8 дугаар багт Нарантолгой, Манхантолгойн 3 байршилд “Ус, дулаан дамжуулах төв”-үүд байгуулагдан тоног төхөөрөмжүүд нь бүрэн суурилагдсан байна.

Дулааны шугамын ажил 65 хувьтай, ариутгах татуургын шугамын ажил 80 хувьтай явж байгаа аж. Улсын төсвийн 4.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа уг ажлыг ирэх 12 дугаар сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөснийг гүйцэтгэгч “Цагаан зуун” ХХК-ийн инженер Ц.Адъяасүрэн хэлж байлаа.

Удахгүй Дархан сумын 5, 6 дугаар багт мөн инженерийн шугам сүлжээний ажил эхлэх юм. Гэр хороолол руу дулаан, цэвэр ус, бохир ус, ариутгах татуургын шугамуудыг холбож дэд бүтцийн асуудлыг шийдсэнээр ард иргэд ая тухтай орчинд амьдрах боломжтой болохын зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой юм.