Ганхуяг.Б 2019.07.02 | TV5

Цөлжилтийн эсрэг 60 мянга гаруй модыг 85 га талбайд суулгажээ

Уул уурхайн олборлолт хийхэд байгаль орчин тодорхой хэмжээгээр үгүй болдог. Гэсэн хэдий ч уул уурхайн компаниуд техникийн нөхөн сэргээлт хийх үүргийг хүлээдэг.

Эрдэнэс Тавантолгой ХК байгаль орчны нөхөн сэргээлтэд гол анхаарлаа хандуулж байна. Цөлжилтийн эсрэг 60 мянга гаруй модыг 85 га талбайд суулгажээ. Мөн нутгийн иргэдэд зориулж шинэ худаг гаргах, хуучныг нөхөн сэргээх ажлуудыг тогтмол хийж байна.