О.Баасанхүү 2019.07.02 | TV5

Орхон аймгийн БОЭТ хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппараттай боллоо

Орхон аймагт бүсийн оношилгоо, эмчилгээний төв үйл ажиллагаа явуулж, зэргэлдээх аймаг орон нутгаас иргэд зорин ирж үйлчлүүлж байна. 

Энэ эмнэлэг хүчин чадлаа дахин нэмэгдүүллээ. Орчин үеийн технологид суурилсан хүчилтөрөгчийн аппараттай болсон байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү тойрогтоо ажиллах үеэрээ уг аппаратыг хүлээлгэн өглөө.