Ж.Ганбаатар А.Ундраа 2019.07.02 | SBN ТВ

Баянгол дүүргийн иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, А.Ундраа, Ж.Ганбаатар нар /2019.06.29/ сонгогдсон  тойрог болох Баянгол дүүргийн иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, санал бодлыг нь сонсох, сонирхсон асуултад нь хариулт өгөх уулзалтыг Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгууллаа.

Танхим дүүрэн иргэд хүрэлцэн ирж, уулзалтад оролцсон.

Уулзалтын эхэнд  гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой байр сууриа илэрхийлж, төслийг боловсруулах болсон нийгмийн хэрэгцээ, шаардлагын талаар товч мэдээллийг хийв.