Л.Энхболд 2019.07.02 | Vip76.mn

Нэр бүхий компаниудыг үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхаарууллаа

2019 оны 06 сарын 30-ны өдөр УИХ-ын гишүүн Л.Энхболд, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мөнхтулга болон холбогдох мэргэжилтнүүд иргэдээс ирүүлсэн санал гомдлын дагуу аймгийн Баян-Овоо сумын нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй "ДИ БИ ЭС ТИ Майнинг" групп, нүүрс угаах үйлдвэр барьж буй "Оюут Болор Эрдэнэс" компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа.

Дээрх 2 компани ямар нэгэн үзүүлэх бичиг баримтгүй байсан тул 2019.07.03-ны дотор холбогдох бичиг баримтуудыг аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шалгуулахыг үүрэгдэхийн зэрэгцээ үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхаарууллаа.