Учрал.Н 2019.07.02 | Vip76.mn

Н.Учрал: Шатлан дэвших зарчим гэж Үндсэн хуульд заах шаардлага огт байхгүй

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2019.07.02) хуралдаанаар  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал:

Одоо хэрэгжиж байгаа Төрийн албаны хуулийг би дэмждэггүй. Шатлан дэвших зарчим гэж үгийг оруулж ирвэл цаашдаа төрийн алба  маш хүнд болно.

Шатлан дэвших зарчим гэдгийг Үндсэн хуульд заах шаардлага огт байхгүй. Ер нь бол Төрийн албанд салхи оруулмаар байгаа ч хуульд нь гацчихаад байна.

Хүн бүр төрийн албанд ажиллах шаардлагагүй шүү дээ. Гэхдээ төрийн алба чадалтай аливааг өөрөөр хардаг залуучуудыг ашиглах цаг ирнэ шүү. Цаашдаа төрийн алба хэсэг бүлэг хүмүүсийн эргэлддэг газар болох гээд байна.