Занданшатар.Г М.Билэгт Л.Элдэв-Очир 2019.07.03 | Vip76.mn

"Улаанбаатар-Баянхонгор-Улаанбаатар" чиглэлд тогтмол, шууд нислэгтэй боллоо

Улаанбаатар-Баянхонгор-Улаанбаатар чиглэлд АэроМонголиа компаниар тогтмол үйлчлүүлэх боломжтой боллоо. Баянхонгор аймгаас сонгогдсон төрийн түшээд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, М.Билэгт нар хамтран, олон удаагийн уулзалт хэлэлцээрийн үр дүнд энэхүү тогтмол шууд нислэгтэй болголоо.

Улаанбаатар-Баянхонгор-Улаанбаатар чиглэлд 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн долоо хоног бүрийн Пүрэв гаригт нислэгтэй. Нэг талын тийзийн үнэ нь 79000 төгрөг юм. 

АэроМонголиа компаниас энэ чиглэлд Embraer ERJ145 онгоцоор 60 минутын хугацаатай нислэгийг энэ чиглэлд хийх юм байна.