Ж.Бат-Эрдэнэ 2019.07.03 | Vip76.mn

Ж.Бат-Эрдэнэ: Дунд болон урт хугацааны бодлого заавал орох ёстой

Монгол Улсын Их хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.07.03/ хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Эдийн засгийн асуудалаа нэлээд гүн оруулах шаардлагатай. Юун түрүүнд улсын хөгжил, иргэдийн хөгжил, иргэдийн амжиргааны асуудлыг гол нь тусгах хэрэгтэй. Тогтолцооны асуудалаа яриад байгаа нь зөв ч эдийн засгаа ярих хэрэгтэй. Урт хөгжлийн төлвийг тодорхойлох дээр анхаарах хэрэгтэй.

Дунд болон урт хугацааны бодлого зайлшгүй орж ирэх шаардлагатай. Намуудын хоорондын өрсөлдөөн, сонгуулийн өрсөлдөөн, сонгуулийн амлалт энэ болгонд бодлого эвдэгддэг. Тиймээс энд эвдэгддэггүй тодорхой урт болон дунд хугацааны хатуу бодлого зайлшгүй орж ирэх шаардлагатай байна.