Ж.Ганбаатар 2019.07.03 | Vip76.mn

Ж.Ганбаатар: Эдийн засгийн харилцааг дэмжсэн заалт оруулмаар байна

Монгол Улсын Их хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.07.03/ хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа. Ерөнхийлөгч, засаг дарга, улсыг их хурлын гишүүд, шүүхийн байгууллагудыг яаж сонгох вэ гэдэг дээр асуулт алга. Ойлгохгүй байгаа зүйл нь бусад гишүүдтэй давхцаж байна. Бид яаж улс орноо хөгжүүлэх юм, яаж иргэдээ хөдөлмөртэй болгох юм гэдэг дээр анхаармаар байна.

Бид үндсэн хуулийн өөрчлөлтөөр эдийн засгийн харилцааг дэмжэе гэдэг дээр яагаад нэг ч үг оруулахгүй байгаа юм бэ? Эдийн засгийн харилцааг зохицуулна гэж заалт байгаа. Дэмжье гэж нэг үг оруулж өгөөч.