2019.07.03

Эрүүл мэндийн төвүүдэд иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин гардуулан өглөө

УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулан, саналыг нь сонслоо. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзаж, хуулийн төслийн хэлэлцүүлэг хийсэн юм. 

Тэрээр 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд Үндсэн хуулийн төслийг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа. 

Мөн энэ үеэр БНСУ-ын Кёнги аймагтай хамтын ажиллагааны хүрээнд Мандал сумын Нэгдсэн эмнэлэг болон Ерөө сумын Эрүүл мэндийн төвүүдэд иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машиныг гардуулан өглөө.