Ц.Даваасүрэн 2019.07.04 | Vip76.mn

Хөвсгөл аймгийн Түнэл, Тариалан сумын ЭМТ-д түргэн тусламжийн машинтай боллоо

Хөвсгөл аймгийн Түнэл, Тариалан сумын ЭМТ-д түргэн тусламжийн машинтай боллоо

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өөрийн сонгогдсон тойрог болох Хөвсгөл аймгийн Тариалан, Түнэл сумдын Эрүүл Мэндийн төвд түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө.

Алслагдсан хөдөө орон нутгийн иргэд эрүүл мэндийн үйлчилгээ тогтмол авах боломжгүй. Эмч эмнэлгийн ажилтанууд ахмад настан, жирэмсэн эх, нярайн үзлэг, эмчилгээг товлосон цагт хийж чаддаггүй хүндэрлтэй асуудал байдаг. Энэ бүхнийг шийдэх арга зам бол сумдын эрүүл мэндийн төвүүдийг түргэний автомашинаар хангах явдал юм. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нутгийн иргэд, эмч мэргэжилтэнүүдийн энэхүү хүсэлтийн дагуу Эрүүл Мэндийн сайдад хандсан бөгөөд өнөөдөр дээрх 2 сумын эрүүл мэндийн төв түргэн тусламжийн автомашины гардан авлаа.