Ё.Баатарбилэг Б.Баярсайхан 2019.07.08 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Сайдын зөвлөл хуралдлаа

Сайдын зөвлөл хуралдлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын зөвлөл хуралдаж, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан албан хаагчийг Монгол Улсын Засгийн газрын дээд шагнал болох Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-д нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. 

Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнуулахаар нэр дэвшүүлэх, тодорхойлох эрхийг Засгийн газрын гишүүн, сайд эдлэх бөгөөд Сайдын зөвлөлөөр хэлэлцүүлсэн байх зохицуулалттай байдаг. Салбартаа амжилттай, үр бүтээлтэй, тогтвортой ажиллаж, шинийг санаачлан нэвтрүүлсэн 11 хүн тус шагналд нэр дэвшсэн байна.

Сайдын зөвлөлийн гишүүд нэр дэвшигчдийн материалтай танилцаж, багшийн заах арга, сурагчдын үзүүлж буй амжилт зэргийг харгалзан боловсролын салбараас нэгэн багшийг нэр дэвшүүлэхээр санал нэгдлээ.