Ч.Улаан 2019.07.05 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Габриелла Спирлиг Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан тэмдгээр шагналаа

Габриелла Спирлиг Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан тэмдгээр шагналаа

Швейцарын Холбооны улсын Засгийн газрын харьяа Монгол дахь Швейцарын Хөгжлийн Агентлагийн суурин төлөөлөгч Габриелла Спирлиг Монгол Улсын Засгийн газрын шагнал, Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан тэмдгээр шагналаа.

 

Габриелла Спирли Монгол улсад 2015 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд энэхүү хугацаандаа манай орны онцлог нөхцөл байдалд түшиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан дэмжин хэрэгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан юм.

Тухайлбал хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын салбарт бэлчээрийн тогтвортой менежментийн бүтэц зохион байгуулалтыг хөгжүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний чанар бүтээмжийг нэмэгдүүлэх замаар малчдын амьжиргааг дээшлүүлэх “Ногоон Алт Малын Эрүүл Мэнд” төсөл, хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэл, маркетингийн “Монгол ногоо” төсөл, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхдээ бодиттой үр дүн гаргах, орон нутгийн онцлог нөхцөл байдалд тохируулан уян хатан байдлыг хангах, Монголын өөрийн байгууллагуудыг хөгжүүлэх, бэхжүүлэхэд тогтмол анхаарч ажилласан нь олон байгууллагууд, жирийн иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлсэн юм.