Эрдэнэ.С 2019.07.09 | Demparty.mn

Үзэл баримтлалаа сурталчлах аян 21 аймаг, 9 дүүрэгт амжилттай боллоо

Үзэл баримтлалаа сурталчлах аян 21 аймаг, 9 дүүрэгт амжилттай боллоо

Эх орны наран ургах зүгээс эхэлсэн үзэл баримтлалаа таниулан сурталчлах үндэсний III аян 21 аймаг, 9 дүүрэгт амжилттай болж өндөрлөлөө. Зүүн бүсээс эхэлсэн аян хангай, төв, говь, баруун бүсүүдээр үргэлжилж, өнгөрсөн 7 хоногт нийслэлийн дүүргүүдэд явагдсан юм. Аяны хамгийн отгон сургалт, уулзалт нийслэлийн Багахангай дүүрэгт явагдлаа.

Итгэл үнэмшил, үнэт зүйлээрээ нэгдэхийг уриалсан үндэсний III аянд гишүүд дэмжигчид идэвхитэй оролцож, намын үзэл баримтлалынхаа талаархи мэдээлэл ойлголтыг авч сэтгэл хангалуун байлаа. Энэ нь үндэсний аяны үр дүн өндөр байсныг илтгэнэ. Ардчилсан нам үндэсний томоохон нам. Харин намыг хагалж бутаргаж байсан зүйл нь гишүүдийн эв нэгдэлгүй байдал байсныг намын удирдлага онцолсон.

Тиймээс ч 2016 оноос эхлүүлсэн намын шинэчлэлийн аян намын дотоод бүтэц гишүүнчлэлийн асуудал, хоёрдугаарт үзэл баримтлалаа шинэчлэн батлах явдал байсан юм. Үзэл баримтлал, үнэт зүйлээрээ нэгдэх нь эв нэгдлийн эхлэл бөгөөд Ардчилсан намын 200 гаруй мянган гишүүд үзэл баримтлалынхаа туган дор нэгдэж чадлаа. Гишүүн бүрт хүрэхийг зорьсон Үзэл баримтлалаа таниулан сурталчлах үндэсний III аяны эхний шат 17 мянган километр замыг туулж ийнхүү амжилттай өндөрлөлөө. Аяны дараагийн шат 21 аймгийн 330 сум, 9 дүүргийн 152 хорооны гишүүн бүрт хүрч үргэлжилнэ.