Б.Бат-Эрдэнэ Ө.Энхтүвшин 2019.07.13 | МҮОНТВ

Түрүү бөхөд ТОЁОТА ЦОМ гардууллаа

Япон улсын Тоёота Мотор Корпораци болон Тоёота брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер Тоёота Сэйлс Монголиа ХХК, Тулгар төр байгуулагдсаны 2,228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөх  Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Монгол Улсын аварга Э.Оюунболдод ТОЁОТА  ЦОМ гардуулж өглөө.

 

Хүйн долоон худгийн Соёлын наадмын талбай дээр болсон уг ёслолын арга хэмжээнд Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Дархан Аварга Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан "Тоёота Сейлс Монголиа" ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши болон албаны бусад хүмүүс оролцсон юм.