2019.07.16

Монгол бөх 7000 жилийн түүхтэй

Монгол бөхийн барилдаан нь олон зуун жилийн түүхэн уламжлалттай. Үндэсний шинж чанарыг агуулсан, эр хүний ёс жудаг, хүч чадал, уран мэхний гайхамшгийг үзүүлдэг үндэсний спортын нэг юм.

Сүүлийн жилүүдэд Монгол бөхийн жудаг алдарч байгааг олон нийт шүүмжлэх болсон. 7000 жилийн түүхтэй Монгол бөхийн ёс жаягийг авч үлдэх нь ёс жудаг гэдгийг ахмад бөхчүүд хэлж байна.